ЭЛСЭЛТ | ХОЛБОО БАРИХ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, УБТЗХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

     МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, ЗГ-ын гишүүд, албаны бусад хүмүүс Дорноговь аймагт ажиллаж байгаатай холбогдуулан 2020 оны 09 сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, УБТЗХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сургуулийн хичээлийн байр болон дадлагын байртай танилцаж, захирал Б.Адилбиштэй хамтран ажиллах талаар санал солилцов. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор төмөр замын ангиудын элсэлтийн тоо, багш нарын орон тоо зэргийг нэмэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ талаар харьяа яаманд санал хүргүүлэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
УБТЗХНН-ийн дарга Д.Жигжиднямаа мөн төмөр замын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж буй ангиудыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, эдгээр ангиудын хичээлийн байртай танилцан харилцан санал солилцлоо.

jCINnbcNmFsvtKV.JPGB1VOla82VJrf33g.JPGce7gsM0KZ3J2HqP.JPGTKIpjmooIoUMdRZ.JPG0VBWb9cgOk900SQ.JPG

Харилцагч байгууллагууд